Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР” ШАТАР, ДААМЫН ТЭМЦЭЭНЭЭР ҮРГЭЛЖЛЭВ

2015-04-15

“Төлөөлөгчийн нэг өдөр” дүүргийн нэгдүгээр хороонд үргэлжилж, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр оролцож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр нэгдүгээр хорооны Иргэний танхимд шатар, даамын тэмцээн зохиогдов. Насанд хүрэгчид шатар, өсвөр насны хүүхдүүд даамаар өрсөлдсөн юм. Оюун ухааны тэмцээн болох шатар, даамын спортыг түгээн дэлгэрүүлэх, сонирхогчдын оюуны чадавхийг дээшлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тэмцээнийг зохион байгууллаа.
Насанд хүрэгчдийн шатрын тэмцээнд:
Эрэгтэй төрөлд:
1-    р байр  Ц.Рагчаа
2-    р байр н.Өлзийбаяр
3-    р байр Б.Батсуурь
Эмэгтэй төрөлд:
1-    р байр Р.Бямбаа
2-    р байр З.Оюун
Өсвөр насныхны даамын тэмцээнд
1-    р байр Ч.Ананд
2-    р байр Э.Цэлмэг
3-    р байр Э.Пүрэвбат нар эзлэв. Шагналт байранд шалгарсан хүмүүсийг “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнасан юм. Шагналыг Төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулав. Тэмцээнд оролцсон хүүхдүүд арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Төлөөлөгчдөө баярлаж талархснаа илэрхийлж байлаа.  





.






.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%