Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД ЮҮ ШИАО ШИУАН-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2015-04-14

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Шиао Шиуан тэргүүтэй төлөөлөгчдийг 4-р сарын 14-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Г.Ганбаяр, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс оролцов.
Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори барихаар болсонд талархалтай байгаагаа хатагтай Юү Шиао Шиуан-д илэрхийллээ. Мөн Засаг дарга Д.Ганболд хэлсэн үгэндээ “Монголчууд ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ярьдаг. Эрхэм хатагтай таныг Хүүхдийн амбулатори баригдах үед байршуулах тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх болон амбулаторит ажиллах хүүхдийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг БНХАУ-д нарийн мэргэжлийн сургалтад хамруулахад анхаарал хандуулахыг хүсье” гэв.
БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Юү Шиао Шиуан дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори барих төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Хүүхдийн амбулаторит байршуулах тоног төхөөрөмжийн дэмжлэг, хүүхдийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах гэсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын саналуудыг нааштайгаар хүлээн авч байна” гэсэн юм.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%