Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

12 УУЛЗВАРТ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЭРСДЭЛГҮЙ ОРОЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

2015-04-10

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 4 дүгээр хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр болов. Хуралдаанаар “Замын хөдөлгөөнд эрсдэлгүй оролцъё” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэхүү арга хэмжээг дүүргийн Замын цагдаагийн тасаг, Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран  4 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, явган зорчигчдод замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой, эрсдэлгүй оролцох дадал эзэмшүүлэх, зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь арга хэмжээний зорилго юм.
 
Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган зорчигчийн гарц, авто замын урсгал, нягтрал ихтэй гэрэл дохиот уулзвар, явган хүний гарц бүхий 12 уулзваруудад өглөө 07.30-09.30 цаг, өдөр 12.00-14.00 цаг, орой 17.30-20.00 цагуудад доорх чиглэлд арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. 
4 дүгээр сарын 16-ны өдөр
•           Чингисийн талбай Төв шуудангийн уулзвар, Хөрөнгийн биржийн өмнөх явган зорчигчийн гарц
•           Цэцэг төвийн урд 4 замын уулзвар, Ард кино театрын автобусны буудлын явган зорчигчийн гарц
•           Байгалийн түүхийн музейн зүүн талд 4 замынуулзвар
•           Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн 4 замынуулзвар
4 дүгээрсарын 17-ны өдөр
•           УИД-ийн өмнөх явган зорчигчийн гарц
•           Энхтайван найрамдлын ордны буудлын дэргэдэх явган зорчигчийн гарц
•           Бөмбөгөр худалдааны төвийн авто замын уулзвар
4 дүгээр сарын 18-ны өдөр
•           Их тойруу, Баянбүрдийн тойрог
•           Бага тойруу Метромолл төвийн дэргэдэх уулзвар
•           32-н тойргийн 4 замын уулзвар
 
Дүүргийн Замын цагдаагийн тасаг, Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооны албан хаагчид сайн дурын 35 иргэнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт хийж, тусгай хэрэгслэл хантааз, бээлий, малгай, шүгэл зэргээр хангаж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах юм.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%