Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Ахмадын амралт “саам” сувилалтай болохоор төлөвлөжээ

2015-03-24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүд гуравдугаар сарын 27-ны өдөр “Ногоон булан” амралтын газрын үйл ажиллаагаатай танилцав. Энэ нь Чингэлтэй дүүргийн ахмадуудад зориулсан амралтын газар юм.
Тус амралтын газар 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амрагчдынхаа тав тух, эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Байрандаа 100 амрагч, гэрүүддээ 80 гаруй амрагч хүлээж авах хүчин чадалтай бөгөөд өдрийн 5 хоолтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн саам сувилалтай болохоор төлөвлөжээ.  




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%