Засгийн газрын хуралдаанаар дотоодынхоо нөөцөд тулгуурласан нефтийн үйлдвэр барих тухай тогтоол баталлаа. Засгийн газраас хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр барих асуудлыг тодорхой болгож, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэрийн яамнаас байгуулах юм байна. Нефтийн үйлдвэрийг говийн бүсэд буюу Сайншандын Зүүн баянгийн хэсэгт 2 сая тонн хүртэлх хүчин чадалтай үйлдвэр, нөгөө нь зүүн бүсэд буюу газрын тосны нөөцтэй Дорнод аймгийн Матад сумын Тамсагт барих шийдэлд хүрчээ. Ирэх намар гэхэд нефтийн үйлдвэр барих сонирхолтой компаниудын дунд сонгон шалгаруулалт хийх, хөрөнгө оруулах санал тавих аж.