Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа 
явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн  бууз, баншны цехүүдэд шалгалт 
хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 
баталсан №02-01/125 тоот “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт 
хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх” удирдамжийн хүрээнд хийх хяналт, 
шалгалт нь 03-р сарын 26-наас 04-р сарын 29-ний хооронд үргэлжлэх юм 
байна.


 
							
							
														
            
