Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“Хүн байхын утга учир” сэдвээр лекц уншив

2015-03-16

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат “Хүн байхын утга учир” сэдвээр Ажлын албаны ажилтнуудад лекц уншлаа.
Байгаль ертөнцийн хамгийн агуу зүйл бол хүн юм. Орчлонд мэндэлсэн хүн бүхэнд бурхан хүн чанар, оюун ухаан, сайхан сэтгэл, гоо сайхан, төгс биеийг дутаалгүйгээр хайрладаг. Энэ хорвоод амьдарч яваа цагтаа хүн чанараа гээхгүй амьдрах нь чухал бөгөөд энэ нь хүн болж төрсний нэгэн утга учир юм.
Сайн хүнээс хэзээ ч муу үг, муу үйл гардаггүй. Уруудаад уулын бэлд очсон чулууг оройд нь гаргаж тавих, уулын чулууг ус руу шидэж байгаагаас уг хүний мөн чанарыг таньж болно. Хэн хэдэн сургууль төгссөн, хэдэн хэлтэй нь чухал  биш оюунлаг байх нь хамгийн чухал юм. Оюунлаг хүн нь мэдлэгээс гадна хүний мөстэй сайхан зан чанартай, амьдралд бодитоор уужуу тайван ухаалаг ханддаг, тэсвэр тэвчээртэй байх нь чухал.  
Хүн чанар гэдэг нь хүний сэтгэл, үйл хөдлөл дэх сайн сайхан бүхний цогц хэм хэмжээ. Хүн чанарыг юугаар ч хэмжиж үл болно. Хүн чанараа гээгээгүй хүн бол хэн ч бай хүний дээд нь юм. Хүн чанарыг алдагдуулах элдэв зүйлийн эсрэг бат зогсож, нугаршгүй ноён нуруутай байж чадсан хүн л бусдын хайр хүндлэлийг хүлээж, дуурсах алдрыг олж авдаг. Хүн байхын бас нэгэн утга учир бол нь харьцаа, манлайлал, зан чанар дээр тогтдог гэдгийг энэхүү лекцээр өгүүлсэн юм.
Ухаарал хайрласан сонирхолтой лекц уншиж өгсөн Ж.Ганбат даргадаа хамт олныхоо өмнөөс талархалаа илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%