Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКААР ӨРСӨЛДЛӨӨ

2015-03-16

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 03 дугаар сарын 14-нд Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд 7 цэцэрлэгийн 240 орчим хүүхэд ур чадвар, авьяасаа сорин өрсөлджээ.
Тэмцээний дүн гарахад 1 дүгээр байрыг Ө.Наранжавхлан дасгалжуулагчтай 56 дугаар цэцэрлэг, 2 дугаар байрыг Ц.Батхишиг дасгалжуулагчтай 154 дүгээр цэцэрлэг, 3 дугаар байрыг М.Нармандах дасгалжуулагчтай 126 дугаар цэцэрлэгийн уран гимнастикч багачууд эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
Тэмцээний шүүгчээр Гимнастикийн холбооны Олон улсын хэмжээний мастер А.Мөнхтогоо, Олон улсын хэмжээний мастер Д.Түмэнтөгс, Олон улсын хэмжээний масер Ж. Оюун-Эрдэнэ нар ажиллажээ.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%