Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ЯВУУ БАГШ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2015-03-13

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн намтар, уран бүтээлийн “Явуу”багш” номын нээлт 3-р сарын 13-нд 23-р сургуулийн хурлын танхимд боллоо.
Номын баярт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн бусад удирдлага, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ардын уран зохиолч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа нарын үе үеийн зохиолч яруу найрагч, хөгжмийн зохиолчдын төлөөлөл, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцлоо. Номын баярыг нээж дүүргийн Засаг дарга Д.Ганболд үг хэлэв.
“Явуу багш” номын дээжийг зохиогчдоос гадна Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэбат нарт өргөн барилаа.
Уг номыг Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян нар зохиож, Улаанбаатар дээд сургуулийн профессор, доктор Д.Цэдэв ариутган шүүсэн байна. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн тухай Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол тэргүүтнүүд хөгжилтэй, хөөртэй цөөнгүй дурсамжаасаа хуваалцлаа. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Явуу багш” сайхан ном болсон байна гээд уг номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарт талархал илэрхийлэв.
Мөн Ардын уран зохиолч Д.Цоодол дүүргийн удирдлагууд Чингэлтэй хайрханы бэлд Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон тухай дуулсанаа бусаддаа сонирхуулсан юм.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Б.Явуухулангийн уран бүтээлээр дамжуулан хүүхэд, багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах, Монгол хэлээрээ бахархах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор сургуулийн өмнөх насны багачууд, бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд олон тэмцээнийг өргөн хүрээнд явуулахаар төлөвлөн ажиллаж байна. 23-р сургуулийн сурагчид алдарт найрагчийн Алаг дэлхийд төрсөн минь учиртай шүлгийг Монгол, Орос, Англи, Япон, Хятад, Солонгос хэлээр уншиж сонирхууллаа.  Явуу багш номын баярт оролцогсод Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын зураг татуулсанаар  арга хэмжээ өндөрлөсөн юм.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%