Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2015-03-13

Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга Д.Ганболд үг хэлсэн.
Дараа нь, цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээнд байр эзэлсэн баг, хүүхдүүдийг шагнасныг дүүргийн удирдлагууд гардуулж өгөв.
“Дөл” тэмцээний 1-р байрыг Б.Од-Эрдэнэ тасгийн захирагчтай 24-р сургуулийн баг эзэлж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
2-р байрыг С.Дашзэвэг тасгийн захирагчтай 72-р сургуулийн баг эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал,
3-р байрыг М.Баттулга тасгийн захирагчтай 49-р сургуулийн баг эзэлж, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсаныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар гардуулж өглөө.
“Дөл” тэмцээний төрлүүдэд мөн байр эзлүүлэв.
Тэргүүний жагсаалч багаар З.Гантогтох тасгийн захирагчтай 39-р сургуулийн баг,
Тэргүүний уран сайханч багаар Н.Гантулга захирагчтай 23-р сургуулийг баг, Тэргүүний ханын сонингоор С.Дашзэвэг тасгийн захирагчтай 72-р сургуулийн баг,
Биеийн тамирын цогцолборын төрөлд Б.Од-Эрдэнэ тасгийн захирагчтай 24-р сургуулийн баг,
Биеийн тамирын 16 тоот гимнастикийн төрөлд З.Гантогтох тасгийн захирагчтай 39-р сургуулийн баг,
Биеийн тамирын 10х10 гүйлтийн төрөлд Г.Ерөөлт тасгийн захирагчтай 117-р сургуулийн баг,
Асуулт хариултын төрөлд тэргүүлсэн Н.Нямдаваа тагсийн захирагчтай 5-р сургуулийн баг,
Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх төрөлд Б.Мөнхцэлмэг тасгийн захирагчтай 50-р сургуулийн баг,
Буухиа төрөлд М.Эрдэнэсайхан тасгийн захирагчтай 17-р сургуулийн баг тэргүүлж өргөмжлөл мөнгөн шагнал авав.
Тэргүүний тасгийн захирагчаар 49-р сургуулийн сурагч М.Баттулга, тэмцээнд Г.Бат-Эрдэнэ тасгийн захирагчтай 37-р сургуулийн баг,
Б.Ичинхорол тасгийн захирагчтай 57-р сургуулийг баг,
Б.Эрдэнэбат тасгийн захирагчтай 61-р сургуулийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Энэ үеэр “Чөлөөлөх дайн сурагчдын үзгээр” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчдын шагналыг өгөв.
1-р байранд 50-р сургуулийн сурагч Ч.Нандин-Эрдэнэ
2-р байранд 37-р сургуулийн сурагч Ц.Амгаланбаяр
3-р байранд 39-р сургуулийн сурагч Б.Энхжин нар шалгарсан юм.
Олон арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн бэлтгэл үүрэгтэн нөөцийн сургалтад амжилттай суралцсан цэргийн үүрэгтнүүдэд бэлэг дурсгалын зүйлс гардуулах байв.
Бэлтгэл үүрэгтэн Г.Тулгабат, Э.Энхтөр, У.Чингис, С.Эрдэнэболд, Я.Дашжамц, Г.Санчир, Н.Баасанжав, Б.Буян-Эрдэнэ, Т.Батхуяг нарт гэрчилгээ, жолооны үнэмлэх гардууллаа.
Мөн 18 нас хүрсэн 18 сурагчид Цэргийн үүрэгтний үнэмлэх өгсөн бөгөөд үүнд, 17-р сургуулийн 12г ангийн сурагч М.Эрдэнэсайхан, 23-р сургуулийн 12а ангийн сурагч Н.Гантулга, Г.Намжимбаатар, 37-р сургуулийн 12б ангийн сурагч З.Очирваань, Д.Отгонбаатар, 72-р сургуулийн 12а ангийн сурагч С.Дашзэвэг, Б.Хостулга нар багтлаа.
Арга хэмжээний төгсгөлд 032-р анги, 151-р ангийн байлдагчид, “Дөл” тэмцээнд оролцсон сурагчдын үзүүлэх тоглолт болж, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%