Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан 09:35 цагт 68.5
хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Хурлын дарга Р.Зоригтбаатар
хэлэлцэх асуудлыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан
төлөөлөгчдөөс санал асуув. Ардчилсан намын бүлгийн дарга С.Итгэл “Зохион
байгуулалтын тухай” 1-р асуудлыг “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015
онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай” 7-р
асуудлын дараа хэлэлцүүлэхээр санал гаргалаа. Саналын дагуу санал
хураалт явуулж, хэлэлцэх асуудлыг хэвээр батлав. Ийнхүү хуралдаан эхэлж,
“Зохион байгуулалтын тухай” хэлэлцэх асуудлаар Ардчилсан намын бүлэг 2
цагийн завсарлага авлаа. Хуралдаан 11:45 минутад үргэлжилнэ.