Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

10 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа

2015-03-06

Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ нь “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран гуравдугаар сарын 6-ны өдөр өсвөр насны хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа. 46 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд “Өсвөр үеийнхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Өсвөр үеийн эрүүл мэнд, харилцаа, хорт бодисын хэрэглээ, архи тамхины хор уршиг”, “Хөвгүүдийн эрүүл мэнд“, “Үе тэнгийнхний дарамт шахалт” сэдвээр сургалтыг явуулсан юм.
Сургалтанд хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Баянбат, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга С.Туяа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн их эмч М.Цэвээн, хорооны хэсгийн байцаагч Д.Бүүвэйбаатар, “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон 60 гаруй сурагчид оролцов.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%