Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Түр байршуулсан иргэдийг ажлын байраар хангахыг зорино

2015-03-05

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр болон Монгол улсын Халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан “Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах” үйлчилгээг Чингэлтэй дүүрэг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, түр байрлуулах үйлчилгээг  9 дүгээр хороонд “Амьд төгс” ХХК, 15 дугаар хороонд “Мөнххотол баясгалан” ТББ, 18 дугаар хороонд “Тэмүүлэн амьдрал” ТББ-ууд үзүүлж байгаа юм. Эдгээр байгууллагын үйл ажиллагаатай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хөгжлийн төв, Халамж үйлчилгээний хэлтсийн удирдлага, ажилтнуудаас бүрдсэн  Ажлын хэсэг танилцлаа.
Дээрх газруудад 82 иргэн өөрсдийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээрээ нэгдэн, бүлэг болж, ажиллаж амьдарч байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд түр хугацаагаар байршуулсан иргэдэд “Гэр бүлийн үнэ цэн”, “Архины хор уршиг”, “Сэтгэл заслын эмгүй эмчилгээ”, “Архины хэрэглээний түвшин ба архи хэтрүүлэн хэрэглэх зуршил”, “Архины хор уршиг, архины хамаарлаас хэрхэн гарах вэ” зэрэг сургалтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.




“Тэмүүлэн амьдрал” ТББ нь гурав дахь жилдээ түр байршуулах үйл ажиллагаа  явуулж байгаа аж. Энэ хугацаанд нийгэмших үйлчилгээнд хамрагдсан иргэдээс 26 иргэн гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч байгаа төдийгүй тогтмол ажлын байртай болж бүрэн нийгэмшжээ. Мөн 20 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.
Ажлын хэсэг цаашид түр байршсан иргэдийг мэргэжлийн чиг баримжаатай болгох, улмаар түр болон байнгын ажлын байртай болгох зорилт тавих хэрэгтэй юм. Үүний тулд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад ажилд зуучлах нь зүйтэй юм гэж үзлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%