Дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар  комиссоос 
Нийслэлийн комисстой хамтран  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр 
хүүхдэд хүндэтгэл үзүүллээ. XYII жарны хөхөгчин хонь жилийн босгон дээр 
Чингэлтэй дүүрэгт амьдарч байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 
үр хүүхэд ач зээ болох Доржцэвээний Должин, Лачинжавын  Зэсмаа нарт 
хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
