Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ИРГЭДДЭЭ СЭТГЭЛИЙН ДЭМ ХАЙРЛАЛАА

2015-02-27

Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандан иргэдээс нийгмийн халамж, дэмжлэг хүссэн өргөдөл, хүсэлт цөөнгүй ирүүлдэг.
Ирүүлсэн өргөдөл, хүсэлтүүдийг холбогдох, хэлтэс, албадаас судлан шаардлагатай чиглэлээр тухайлбал, сургууль, цэцэрлэгт оруулах, Олон улсын байгууллагын дэмжлэгт хамруулах зэргээр дэмжиж тусалдаг билээ. Үүний нэг хэсэг болгон өнөөдөр Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар зарим иргэнд мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Тусгаар тогтнолыг авчирсан Эх орончдын баярыг тохиолдуулан 1 дүгээр хорооны иргэн Л.Ойдовсамбуу, 6 дугаар хорооны иргэн Б.Мятавсүрэн, 7 дугаар хорооны иргэн Ц.Гансүх, Г.Лхагваа, Ц.Должин, Б.Мижиддорж, 18 дугаар хорооны иргэн Я.Сарангэрэл, 13 дугаар хорооны иргэн Г.Ганхүү, 11 дүгээр хорооны иргэн Т.Оюун, 12 дугаар хорооны иргэн П.Гомбо нарт   нийгмийн халамж, эмчилгээний зардалд зориулж мөнгөн тусламж үзүүлж, сэтгэл санаагаар дэмжлээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%