Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ХҮҮХДИЙН ТОГЛООМ ШАТААЖЭЭ

2015-02-27

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүнийг арчилж тордоход багагүй хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Гэвч зарим хүний зүй бус хайхрамжгүй үйлдлээс хүүхдүүд тоглох тоглоомгүй, эд хөрөнгөд хохирол учирч байна.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 7, 8, 9, 10 дугаар байр, “Зоос” банкны зүүн талд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан хэрэг энэ сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарчээ. Галыг Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж унтраасан байна.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%