Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХЧҮҮДЭД ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2015-02-23

Дүүргийн 7,8,9,16,18 дугаар хорооны 3-6 хүүхэдтэй өрх толгойлсон 11 эмэгтэйд гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, давс, цай зэрэг хүнсний дэмжлэг үзүүлэх арга хэмжээ энэ сарын 16-нд дүүргийн Улаан загалмайн хороонд боллоо.
Арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Энхжаргал, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат, Улаан загалмайн хорооны дарга Н.Цэрэнсодном “Наран” сургуулийн захирал Г.Цэцэгжаргал, “Зуунбилэг” сургуулийн захирал Б.Энхцэцэг, нийгмийн ажилтан Б.Батнасан, “Атланта” сургуулийн багш Наранцэцэг нар оролцжээ. Хүнсний дэмжлэг хүлээн авсан эмэгтэйчүүдийг төлөөлөн 18 дугаар хорооны иргэн Г.Мөнхцэцэг, 7 дугаар хорооны иргэн Б.Нандинцэцэг нар үг хэлж хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулсан байгууллага, хүмүүст талархал илэрхийлсэн байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%