Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

2015 оны үр дүнгийн гэрээ байгууллаа

2015-02-16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнуудын 2015 оны  үр дүнгийн гэрээ байгуулах ёслол 2 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Ёслолын үеэр Төсвийн ерөнхийлөн захирагч, Төсвийн шууд захирагч, Менежер, Төрийн албан хаагчидтай тус тус  2015 үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг байгуулсан юм.  



Үр дүнгийн гэрээ нь төрийн албан хаагчийн тухайн жилд гүйцэтгэх ажил, үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилготой бөгөөд ажилтнуудын хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн, үйл ажиллагааг оновчтой зөв зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах зорилгоор байгуулдаг билээ.  
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 2014 онд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж ажилласан ажилтнууддаа баяр хүргээд 2015 ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг ерөөлөө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%