Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

АХМАДУУДАД “ТЭНГЭРИЙН ХҮҮ” ЖҮЖГЭЭР БЭЛЭГ БАРИВ

2015-02-14

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран 55-69 насны ахмадууддаа Улсын Драмын Эрдмйн Театарт Монголын түүхэн сонгодог жүжгүүдийг үзүүлэх арга хэмжээ 10 өдөр үргэлжилж Ням гарагт өндөрлөв. Дүүргийн 10, 11 дүгээр хорооны ахмадуудад энэ сарын 15-нд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг үзүүлсэн. Нээлтэд дүүргийн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Улсын Драмын Эрдмийн Театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар оролцов. 90-ээс дээш насны 144 ахмадад Дүүргийн Засаг дарга гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлсэн бол 55-69 насны 8905 ахмадад Улсын Драмын Эрдмийн Театрт таван төрлийн жүжиг үзүүлсэн нь энэ юм. Жүжгийн дараа Дүүргийн удирдлагууд Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олонд ахмад настнуудад шилдэг уран бүтээлүүдээрээ бэлэг барьсанд талархал илэрхийлж, Хүндэтгэлийн цом, Тусгаар тогтнолын гэрэлт хөшөө бүхий хүндэтгэлийн цом гардуулж, дурсгалын зураг татууллаа.



Энэ үеэр зарим ахмадуудын сэтгэгдлийг сонссон юм.
Ахмад настан Ц.Аюуш: Би банк, санхүүгийн салбарт олон жил ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан. Дүүргийн удирдлагууд ахмадуудаа хүндэтгэж, жүжиг үзүүллээ. Өндөр настай хүмүүс театрт үзвэр үйлчилгээ үзэх нь ховор шүү дээ. Баярлаж байна. Эмээ нь ач хүүтэйгээ ирсэн.
11 хорооны ахмад настан Д.Нямсүрэн: Би хөдөө орон нутагт олон жил ажилласан.Чингэлтэй дүүрэгт шилжин ирж, 10 гаруй жил амьдарч байна. Гэртээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манай дүүрэгт хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг хүн олон байдаг гэж сонссон. Өөрийгөө тэдний нэг гэж боддог юм. Модон болон орос эмээл хийж Нарантуул худалдааны төв дээр бөөндөөд худалдаачдад өгдөг.“Тэнгэрийн хүү” жүжгийг үзлээ. Үзсэн хүнд нэгийг бодогдуулахаар жүжиг юм.
Тавдугаар хорооны ахмад настан Ц.Саранцэцэг: “Тэнгэрийн хүү” жүжгийг үзлээ. Сэтгэл их хөдөлсөн. Гол дүр “Модун”-ыг жүжигчин Г.Эрдэнэбилэг ёстой амилуулсан байна. Энэ жүжигт Ардын жүжигчин Н.Сувд гуайгаас эхлээд олны танил болон театрын залуу уран бүтээлчид оролцсон нь сайхан санагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%