Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2015-02-17

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын  А/33, А/34 тоот захирамж гарсаны дагуу  цагаан сарын уламжлалт баярын өмнө ахмадуудаа хүндэтгэн, УДЭТ-т  жүжиг үзүүлж байна. Уг арга хэмжээ энэ сарын 5-наас эхэлж, 19 дүгээр хорооны 792 ахмадад Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг үзжээ.
Мөн 9-ний өдөр  Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг долдугаар хорооны 601, наймдугаар хорооны 113, нэгдүгээр хорооны 312, гуравдугаар хорооны  413 ахмад үзэж сонирхсон юм. Эдгээр жүжгийн нээлтийн үеэр  Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Засаг дарга Д.Ганболд нар ахмадуудтай уулзаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Мөн сарын 10-ны өдрийн Мягмар гарагт УДЭТ-т Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг 17 дугаар хорооны 861, хоёрдугаар хорооны 188, зургадугаар хорооны 490 ахмад настан үзэж, оюун, мэлмийгээ баясгалаа.
Ахмадуудыг УДЭТ-т  жүжиг үзүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, тухайн хороодын Засаг дарга нар, ажлын албатай хамтран  зохион байгуулж байна. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%