2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжсэнээр бизнесийн таатай орчин бүрдэж, бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ингэснээр бизнесийн ашиг орлого нь нэмэгдэж, тухайн бизнес эрхлэгчид хүрээгээ улам өргөжин тэлэх боломж нөхцөлтэй болох юм. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих нь орон нутгийн ажилгүй иргэдийн тоог багасгахад зохих үр дүнгээ өгөх эхний алхмуудын нэг хэмээн аймаг орон нутгийн удирдлагууд үзэж байна. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын алба нь агентлаг, хэлтсүүдээс бизнес эрхлэгчдийг дэмжих тал дээр хийж, хэрэгжүүлэх ажлын саналыг авч, “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.