Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

XII сургуулийн хамт олон аймгийн ИТХ-ын даргад талархал хүргүүлэв

2015-01-23

Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарын санаачилгаар “Хичээлийн судалгаа”-ны үр дүн, ахиц амжилт, шийдлийн талаар туршлагыг хэрэгжүүлэхээр аймгийн ЕБС-иудын дунд сургуульд суурилсан судалгаа, судлагдахуунд суурилсан судалгааны илтгэлийн уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаанд 12 дугаар сургуулийн багш нарын “Цэвэр сайхан бичиг бол сурч суралцахуйн баяр баясгалан” илтгэл 1 дүгээр байр, судлагдахуунд суурилсан судалгаат хичээлийн уралдаанд 12 дугаар сургуулийн багш нарын “Зөв цэгцтэй сэтгэх нь математикт суралцахаас эхэлнэ” илтгэл 2 дугаар байранд шалгарсан билээ. Тус 12 дугаар сургуулийн хамт олноос Боловсролын салбарт анхаарлаа хандуулан, сургууль, багш нарынхаа мэргэжлээ дээшлүүлэх тогтолцоог дэмжиж, сайн туршлагаа хуваалцах боломжийг бий болгоход бодит хувь нэмэр оруулсан аймгийн ИТХ-ын даргад талархал хүргүүллээ.
Уг талархалд: “Хичээлийн судалгаа нь багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих, судалгаа хийх, мэргэжил арга зүйгээ дээшлүүлэх, хамгийн үр дүнтэй арга бөгөөд судалгааны ажлын үр дүнгээ тооцох, ахиц өөрчлөлтөө дүгнэхэд суралцаж байна. Энэ хичээлийн жилийн шилдэг илтгэл шалгаруулах онол практикийн бага хуралд багш О.Мөнхгэрэл, Я.Алтанцэцэг, Б.Гантөмөр нарын “Хичээлийг самбарын бичиглэлээр хөтлөх нь” илтгэл аймагт 2 дугаар байр, БМДИ, МХСН-ээс зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” үндэсний эрдэм шинжилгээний бага хуралд Шилдэг илтгэлээр шалгаран, Япон улсад туршлага судлах эрхээ шагнуулсан юм. Энэ нь Таны багш нарынхаа оюуны бүтээлийг дэмжсэн, багш нарт итгэл хүлээлгэсэн, урам өгсөн ажлын үр дүн гэж ойлгон үнэлж байна. Танд багш нарынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт сайн сайхныг хүсье” хэмээжээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%