Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Дорнод аймаг дахь Гаалийн газар “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа улам төгөлдөршүүлнэ

2015-01-23


Аймгийн ИТХ-аас 2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласныг Гаальчид талархан хүлээн авлаа. Дорнод аймаг дахь Гаалийн газрын зүгээс гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд, боломжит бүх нөхцөлөөр дэмжиж, гаалийн үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой хүргэх, гаалийн хяналт бүрдүүлэлтийн ажлыг оюунлаг байдлаар явуулахад онцгойлон анхаарч ирсэн, цаашид анхаарах болно гэдгээ илэрхийлэв. “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.
- Мөрдөгдөж буй хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг ил тод, нээлттэй байдлаар сурталчлах, гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаар улирал бүр сэтгэл ханамжийн судалгааг бизнес эрхлэгчдээс авч гарсан үр дүнд нь дүгнэлт хийн ажиллах. Гадагшаа болон дотогшоо чиглэсэн сургалт, сурталчилгаа соён гэгээрүүлэх ажлыг тухай бүр хийж хэвшүүлэх
- Гадаад харилцаагаа өргөжүүлж, хөрш орны гаалийн байгууллагатай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Ингэснээр улсын хилээр нэвтрэх зорчигч иргэд, бизнес эрхлэгчдэд аль болох чирэгдэлгүй байдлаар үйлчлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан хяналт шалгалтыг хийх, хууль бус үйлдлийг таслан зогсоох ач холбогдолтой
- Орчин үеийн дэвшилтэт арга технологийг үндэслэн гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хамгийн шуурхай, оюунлаг байдлаар хийхэд ихээхэн ач холбогдол өгч өнгөрсөн онд нийлээд ажлыг хийсэн, 2015 онд энэ ажлыг улам чанаржуулах, сайжруулахад анхаарах болно. Гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэхээр, удирдах дээд байгууллагадаа асуудал тавьж шийдвэрлүүлэх
- Аливаа ажлын хөдөлгөгч гол хүч нь хүн байдаг. Иймд ажилтнуудынхаа ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар дэс дараатай арга хэмжээ авахыг чухалчилна. Тэднийг дадлагажуулах, сургах, мэргэшүүлэхэд анхаарна. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа сайжрах боломжтой
- Гаалийн хяналт шалгалтад эрсдэл тооцож, гадаад худалдааг хөнгөвчлөх замаар бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах боломжтой

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%