Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Авто тээвэр эрхлэгчдийг аймгийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа

2015-01-20

Аймгийн хүнд даацын ачаа тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээвэр эрхлэгч иргэд нэгдэн зохион байгуулалтанд орж “Ашид Анд” ХХК-ийг үүсгэн байгуулан, үйл ажиллагаа эрхэлж эхэлжээ. Гэтэл ажлын эхнээс БНХАУ-ын болон бусад аймаг хотын буюу гадны компани, хувь хүмүүс аймгийн хэмжээний ачаа тээвэрлэлтийг эрхэндээ бүрэн хянаж байгаа нь илтэд мэдрэгдэж, үйл ажиллагаагаа явуулахад хүнд байдалд оруулсан байна. Ачаа тээврийн салбарт энэ мэт хэт өрсөлдөөн үүсгэсэн нь өөрийн амьжиргаагаа дээшлүүлэхээр тээвэр эрхэлж буй нутгийн тээвэрлэгчдийн хувьд тээврийн үнэ ханшийг унагаж, ямар ч ашиггүй үйл ажиллагаа явуулахад хүргэж байгаа нь тодорхой. Иймээс “Ашид Анд” ХХК-ийн зүгээс аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарт “Хүндрэлтэй байдлыг судлан үзэж, аймгийн иргэд биднийхээ ашиг сонирхлыг хамгаалах, ачаа тээврийн салбарт эрүүл өрсөлдөөн бий болгох, орон нутгийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах, тээвэрчид бидэнтэй уулзан тулгамдаж буй асуудлыг шийдэх гарцыг хамтран эрж хайхад дэмжлэг үзүүлэхийг хүсэн” хандсан юм. Аймгийн ИТХ-ын дарга тус компанийн захиралтай уулзаж, нөхцөл байдалтай танилцан тээвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэн, уг асуудлыг аймгийн ИТХ-ын Зам тээвэр, барилга хот байгуулалтын бодлогын хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүрэг өгөв. Харин хүнд даацын автомашинаар тээвэр эрхлэгчдэд  маш өндөр хариуцлагатай ажиллахыг санууллаа. Тус компани нь хүнд даацын автомашинаар улс болон хот хооронд, сумдад овор ихтэй ачаа, уул уурхай, газар шорооны ажил, барилгын материал зэргийг тээвэрлэх зорилгоор 2-34 жил жолоо барьсан туршлагатай, 18 ачаа тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн нэгдэл аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%