Аймгийн ИТХ-ын Бодлогын хороод 7 хоног бүр хуралдана
Аймгийн ИТХ-ын 2015 оны 01-р сарын 09-ны өдөр хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдааны 02 дугаар тогтоолоор Бодлогын хороодын хурлын хуваарийг батлав.
Бодлогын хороод дараах хуваарийн дагуу хуралдана:
- Төсөв, эдийн засгийн бодлогын хороо – 1 дэх долоо хоног, пүрэв гараг
- Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороо – 2 дахь долоо хоног, пүрэв гараг
- Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо – 3 дахь долоо хоног, баасан гараг
- Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний хороо – 3 дахь долоо хоног, пүрэв гараг
- Зам тээвэр, барилга хот байгуулалтын бодлогын хороо – 3 дахь долоо хоног, баасан гараг
- Хүнс, үйлдвэр, ХАА-н бодлогын хороо – 4 дэх долоо хоног, пүрэв гараг
- Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо – 4 дэх долоо хоног, баасан гараг
ИТХ-ын Ажлын алба