2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн 
Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаан боллоо. Тус 
хуралдаанаар:
-   Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
 Нийгэм эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг    дүгнэх, 2015 оны
 зорилтыг батлах тухай
-    Дүүргийн 2013 оны төсвийн  гүйцэтгэлийг батлах тухай
-    Дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2015 оны төсөв батлах тухай
-  
  Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг
 дүгнэж, 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж 
баталлаа.
        Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ.
							
							
														
            
						
						 
																																																																																																																																																				
						 
							
														
														