Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Хурлын гадаад харилцааны 2013 оны тайлан

2014-10-02

Тайлангийн хугацаанд зохион байгуулагдсан гадаад харилцааны арга хэмжээнүүдийг жагсаавал:
1.    ИТХ-ын урьдны найрамдалт харилцаат Япон улсын Нийгата мужийн Госен хот, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Сонгбук дүүрэг, ОХУ-ын Иркутск муж, БНХАУ-ын Тяньжин хотын Хөпин дүүрэг, ӨМӨЗО-ны Сайхан дүүрэгтэй харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинээр 12 элчин сайдын яамд, төлөөлөгчийн газруудад хамтран ажиллах тухай хүсэлт гаргаж, 5 элчин сайдын яам, төлөөлөгчийн газраас эерэг хариу авч, хамтран ажиллахаар боллоо. 
2.    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцаа холбоотой ажилладаг гадаадын байгууллага, иргэд тухайлбал, Япон Монголын найрамдлын нийгэмлэг, Япон, БНСУ, БНХАУ-ын элчин сайдын яамд, ЖАЙКА, КОЙКА-гийн суурин төлөөлөгчийн газар, Мянганы сорилын сан, Английн VSO олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Хүүхдийг ивээх сангийн хүүхэд хамгааллын хөтөлбөр, Кристина Нобелийн Хүүхдийн сан зэрэг байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулан дүүргийн 20 жилийн ойн медалиар шагнаж алдаршуулах ажлыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%