Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ДҮҮРГИЙН 1-24 ДҮГЭЭР ХОРООДОД ЗӨӨВРИЙН УС СОРУУЛАХ НАСОС, ХООЛОЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2024-06-17

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлөөс Чингэлтэй дүүргийн хэмжээнд шар ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, 1-24 дүгээр хороодын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зөөврийн ус соруулах насос, хоолойг хороодын Засаг дарга нарт гардуулан өглөө.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч, Засаг даргын Орлогч З.Бямбажав, Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг, хэлтсийн орлогч Б.Амандых болон 24 хороодын Засаг дарга нар оролцлоо.
Тус зөөврийн ус соруулах насос нь орон сууц, байгууллага, хашаанд хуримтлагдсан бороо, үерийн ус, шар усыг зайлуулахад тохиромжтой бөгөөд 100 метр урт хоолойтой, 1 цагт 15 тонн ус сорох хүчин чадалтай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%