Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА 2024.03.15

2024-03-15

Өнөөдөр /2024.03.15/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 2 дугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудын хүрээнд хуралдлаа.
Хуралдааныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат удирдан явуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан 9 асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж ажиллалаа.
Үүнд:
- “Хүүхэд хамгаалал 2024” арга хэмжээ,
- “Хорт зуршил, сэтгэц нөлөөт эм, бодисын донтолтоос сэргийлэх нь” нөлөөллийн арга хэмжээ,
- Хар тамхитай тэмцэх талаарх сургалт
- “Шийтгэл бол шийдэл биш” аяныг тус тус зохион байгуулахаар шийдвэрлэв.
Мөн дүүргийн 2024 оны 1-2 сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулгыг дүүргийн Цагдаагийн газраас танилцууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%