Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 100 НАСТАЙ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-02-07

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс дүүргийнхээ 100 настай ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг гардууллаа.
Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, 3 дугаар хорооны 100 настан Цэрэнгийн Чимэдцэрэн, 12 дугаар хорооны 100 настан Балжирын Баасанхүү, 18 дугаар хорооны 100 настан Цэндийн Цэвэлмаа нарт хүндэтгэл үзүүллээ.
Чингэлтэй дүүрэг нь 17866 ахмад настантай бөгөөд 90-ээс дээш насны 202, 100-аас дээш насны 3 ахмад настан тус дүүрэгт амьдарч байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%