Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТЫН МАСТЕР Ч.БОЛДБААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2024-01-02

       Арваннаймдугаар хорооны ахмад настан, Хөнгөн атлетикийн Спортын мастер Ч.Болдбаатар Филиппин улсад зохион байгуулагдсан Мастеруудын Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 1500 метрийн гүйлтэд Хүрэл, 4х400 метр буухиа болон 500 метрийн гүйлтийн зайд тус тус Мөнгөн медаль хүртсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.


      Спортын мастер Ч.Болдбаатар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Чингэлтэй дүүргээс дэмжлэг, туслалцаа үзүүлсэн явдалд талархсанаа илэрхийллээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%