Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-12-12

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” хөтөлбөр, “Бүтээлч Чингэлтэйчүүд-2024” хөтөлбөрийн хэрэгжилттэй тус тус танилцлаа.
Хуралдаанд Хурлын хорооны дарга Т.Идэрцагаан, гишүүд Б.Болортунгалаг, Ч.Мягмарсүрэн нар танхимаар, Б.Батхуяг, Д.Уянга, Л.Цэеэрэгзэн нар цахимаар оролцов. Мөн Хурлын Төлөөлөгч Ч.Болормаа, Т.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгнээинй хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Одгэрэл болон холбогдох хэлтэс, албадын мэргэжилтнүүд оролцлоо.
Хорооны гишүүд танилцсан арга хэмжээ, үйл ажиллагааны хүрээнд санал солилцон, дээрх 2 хөтөлбөрийн хэрэгжсэн байдалд үнэлгээ, дүгнэлт өгсөн бөгөөд “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” хөтөлбөрт "бүрэн хангалттай", “Бүтээлч Чингэлтэйчүүд-2024” хөтөлбөрт "хангалттай" гэж тус тус үнэлсэн байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%