Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2023” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2023-12-07

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулж буй “Өсвөрийн сэргийлэгч-2023” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах удирдамжийн дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тогтоол гарч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий Боловсролын сургуулиудын дунд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулсан.
Дээрх арга хэмжээний хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн ахлагчаар тус дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ариунбат,I хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Уянга, цагдаагийн дэслэгч Т.Батсүх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн М.Бямбазаяа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Г.Гантулга, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнэсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.
Тус тэмцээнийг удирдамжид тусгагдсан 6 шалгуур, үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулахад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий Боловсролын 17, 23, 24, 37, 39, 49, 50, 57, 61, 72, 112, 117, 149, Бадмаараг, нийт 15 сургууль хамрагдсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс 1-р шатны шалгаруулалтыг дараах үзүүлэлтээр зохион байгуулсан. Үүнд:
✔️ЕБС дахь Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журамтай эсэх,
✔️Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлдэг эсэх,
✔️Үйл ажиллагааны тогтвортой байдал,
✔️Сургуулийн захиргаанаас Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг эсэх,
✔️Сургуулийн захиргаа, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаа,
✔️Өсвөрийн сэргийлэгч бүлгэмээс үйл ажиллагааныхаа хүрээнд Жендерт суурилсан хүчирхийлэл, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний батлагдсан төлөвлөгөө, түүний биелэлт, үр дүн гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгаа эсэхэд 0-10 оноогоор дүгнэж:
👮1-р байрт 149 дүгээр сургууль,
👮2-р байрт 61 дүгээр сургууль,
👮3-р байрт 23 дугаар сургуулиуд тус тус шалгарлаа.
Тэмцээний шагналыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар гардууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%