Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

"ХАМТДАА ШАЛГАЖ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2023-12-06

Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд “Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг дүүргийн 4 дүгээр хороо Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн нар оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дүүргийн 12,16 дугаар хороодын 3300 гаруй айл өрхийг галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байшин, монгол гэрийн цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийж, нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Экологийн Цагдаагийн алба, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хяналт шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг арилгуулж ажиллана.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%