Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА 2023.12.01

2023-12-01

Өнөөдөр /2023.12.01/ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын “Улсын аварга” шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулсан “Чингэлтэй дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Тэмцээнд шалгарсан тамирчдад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга М.Туяа мэндчилгээ дэвшүүлж, батламж, мөнгөн шагналыг УИХ-ын даргын нэрэмжит нийслэлийн тэмцээнд оролцох “Талархал”-ын хамт гардууллаа.
Тус тэмцээний Эрэгтэй төрөлд:
- Тэргүүн байр – 21 дүгээр хорооны иргэн А.Зоригтбаатар
- Дэд байр – 19 дугаар хорооны иргэн Б.Батням
- Гутгаар байр – 1 дүгээр хорооны иргэн Д.Машбаяр
Тусгай байр:
- 2 дугаар хорооны иргэн Д.Машбаяр,
- 23 дугаар хорооны иргэн Т.Батбаяр,
- 9 дүгээр хорооны иргэн Ч.Энхтайван
Эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байр -13 дугаар хорооны иргэн Н.Дүгэржав
- Дэд байр- 20 дугаар хорооны иргэн Д.Нямсүрэн
- Гутгаар байр- 17 дугаар хорооны иргэн Ю.Сарваабуд нар тус тус байр эзэллээ.
Тэмцээний шүүгчээр шатрын улсын шүүгч М.Гүнбаяр, улсын шүүгч Г.Саран-эрдэнэ, улсын шүүгч Б.Цог-очир нар тус тус ажиллалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%