Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2023-11-20

Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолбор УТҮГ, “Ворлд Шэйр” ОУТББ-тай хамтран “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор “Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан сурагчдыг урлаг соёлоор хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дэмжих олон талт үйл ажиллагааг зохион явуулах тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийг номд дуртай болгох урам зориг өгч шагнаж урамшуулах зорилгоор зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сурагчид дэрний уут, 49 дугаар сургуулийн сурагчид хүнсний эко тор тус тус чимэглэн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэсэн бол 139 дүгээр сургуулийн сурагчид баримлын шавраар бүтээл хийж, 140 дүгээр сургууль сурагчид уншсан номын баатруудаараа уран зураг зурж, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн сурагчид чулуугаар “ХО” тоглоом хийж мандала зурж будаж, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн сурагчид дэлхийн хүүхдүүд эко торыг чимэглэж үзэсгэлэн гаргалаа.
Төслийн үйл ажиллагааг нээж Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч, Хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг, Хурлын Төлөөлөгч Ч.Ариунчимэг, Т.Идэрцагаан, “Ворлд Шэйр” ОУТББ-ын тэргүүн Хуа Юн Хуа болон ажилтан, албан хаагчдын хамт оролцлоо.
Төсөлд нийт Чингэлтэй болон Налайх дүүргийн 210 сурагч оролцож, урлаг соёлын үзүүлбэр үзэж сонирхон өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэж оролцлоо.
Хамтран ажилласан “ВОРЛД ШЭЙР” ОУТББ-ын хамт олон болон төслийн сурагчиддаа өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%