Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАЛАА.

2023-10-13

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо харьяалах асуудлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Теле хяналтын нэгдсэн төв болон Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг хамруулан зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх сайн дурын үзлэг шинжилгээний үйл ажиллагааны явцтай танилцаж, санал солилцон хяналт тавин ажиллалаа.

1. Теле хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг Нийтлэг үйлчилгээний газар хариуцдаг бөгөөд газрын дарга С.Энхтайван үйл ажиллагааныхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Дүүргийн зүгээс Теле хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг дэмжиж 2022-2023 онд 2,629,245,395 төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажилласан. Одоогийн байдлаар нийт 1472 камераар нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаж байна.

Ногоон бүс буюу цэцэг төвөөс баруун дөрвөн зам хүртэлх газар нутгийг царай биеийн төрхөөр таньдаг гэх мэт сүүлийн үеийн камеруудыг суурилуулж, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрэн шийдсэн. Энэ орчинд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт өссөн байна. Теле хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхэд камерын асуудлыг шийдээд зогсохгүй сүлжээ, сервер, лиценз программ хангаж, хаягжилт, хүний нөөц гэм мэт асуудлуудыг цогцоор шийдэх шаардлагатай байгааг онцоллоо. Хурлын хорооны зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, хяналтын нэгдсэн төвийг амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудын туршлагыг нэвтрүүлж ажиллахад анхаарах талаар чиглэл өглөө.

2. Дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу Хурлын хорооноос дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн эрүүл мэндийн сайн дурын үзлэг шинжилгээний талаар танилцууллаа.

Мэргэжлийн байгууллагаас эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн дунд халдварт өвчнөөр өвдөх тохиолдол их байгаа талаар зөвлөмжийг өгч байгаа.
Нийт 1600 иргэнийг сайн дурын үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллана.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%