Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-10-12

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Р.Ганболд, гишүүд Н.Бямбагэрэл, Л.Лувсанцэрэн, В.Хүрэлбаатар, Ц.Содхүү нар оролцлоо.
Хуралдаанаар дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, байгаль хамгаалал, нөхөн сэргээх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын явц байдлын танилцуулгыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, удаашралтай байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн явц байдлын танилцуулгыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Навчаа нар тус тус танилцуулж, тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар хорооны гишүүд чиглэл өгч ажиллалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%