Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЯЙЗҮ ХОТООС ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АВТОМАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

2023-10-12

Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ишида Эрико болон Яйзү хотын Онцгой байдлын газрын гал түймэр унтраах ангийн дарга, ажилтан албан хаагчид дүүргийн удирдлагуудтай уулзаж, онцгой байдлын газар хэрхэн ажилладаг талаар туршлага солилцлоо.
Мөн энэ үеэр гал түймэр унтраах автомашины талаар танилцуулж, тус машиныхаа түлхүүрийг бэлэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Яйзү хотын Онцгой байдлын газрын төв байртай танилцаж, газар хөдлөлт, үер гамшгийн үед хэрхэн арга хэмжээ авч ажилладаг талаар туршлага судалж танилцлаа.
Гал түймэр унтраах машин нь Шизүока мужийн Яйзу хотын иргэдийн сайн дурын гал түймэр унтраах бүлгэмийн ашиглагдаж байсан машин бөгөөд хотын дарга Накано Хиромичи Чингэлтэй дүүрэгтээ автомашин бэлэглэж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%