Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-09-13

Өнөөдөр /2023.09.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд Хурлын Төлөөлөгчид дүүргийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагаа болон зарим статистик тоон мэдээллүүдтэй танилцаж, тус хэлтэст тулгамдаж байгаа асуудлуудаар санал солилцлоо.
Тус хэлтэс нь улсын хэмжээний 10 төрлийн судалгаа, мэдээллийг чиглэл тус бүрээр нэгтгэн гаргадаг бөгөөд дүүргийн нийгэм, эдийн засгийн судалгааг сар тутам гаргаж, холбогдох тоон мэдээллээр ханган ажиллаж байна.
Танилцах ажлын хүрээнд Хурлын Төлөөлөгчид энэ сарын 01-ны өдрөөс Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын судалгааны зорилго, ач холбогдол, бэлтгэл ажил бусад мэдээллүүдтэй танилцсан юм.
Иргэд та бүхэн статистикийн сар, жилийн танилцуулга, эмхэтгэл судалгаа, дэлгэрэнгүй мэдээллийг www.ubstat.mn, www.chingeltei.gov.mn пэйж хуудаснаас авна уу.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%