Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-09-05

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар Чингэлтэй дүүргийн бэлгэдлийг батлах тухай тогтоол /редакцын засвартайгаар/ батлагдсан билээ. Тус тогтоолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн бэлгэдлийг баталсан өмнөх тогтоол, шийдвэрийн талаарх мэдээллийг судлан тодруулж, бэлэгдлийн тодорхойлолт, эх загварт оруулах өөрчлөлтийг хянаж хэлэлцэн, нэмэлт засварыг оруулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд даалгасан юм.
Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит 6 дугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%