Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

МАНЖУУР ХОТЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО.

2023-09-04

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юй Вэйдүн тэргүүтэй Манжуур хотын Боловсролын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, радио телевизийн газар, Худалдааны газар болон Гадаад харилцааны газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөл 2023 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд Чингэлтэй дүүргийн Тамгын газрын 5 давхрын Ёслол хүндэтгэлийн танхимд албан ёсны уулзалтыг хийж, энэ оны 8 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн байгуулсан “Найрамдалт харилцааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд дараах гурван чиглэлээр хамтран ажиллах санал гаргалаа. Үүнд:
Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хятад хэлний ангийг нээж тохижуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, ном сурах бичгээр хангах, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх; Чингэлтэйд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалах, сурталчлах лангууг Манжуур хотын Хятад-Оросын хилийн чөлөөт худалдааны татваргүй бүсэд байршуулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн харилцан туршлага судлах уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах; Чингэлтэй дүүрэг болон Манжуур хотын залуучуудын хооронд бие биенээсээ суралцах, урлаг, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулах, аялал жуулчлал хөгжүүлж, харилцан айлчлах, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг зорилгоор хамтран ажиллахаар хоёр тал санал нэгтэй дэмжлээ.
Мөн тус айлчлалын үеэр Манжуур хотын зочид, төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль болон Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Өгөөж чихэр боов” ХХК-иар тус тус зочиллоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%