Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГШ НАРТ ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 400 ШИРХЭГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2023-08-30

Өнөөдөр 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт иж бүрэн зөөврийн компьютер хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцож, багш нарт зөөврийн компьютерыг гардуулан өглөө.

Дүүргийн ИТХ-ын 2023 оны 07 дугаар сарын 12 дугаар тогтоолоор багш нарыг дэмжих “ЕБС-ийн багш нарыг цахимжуулах” хөтөлбөрийг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай баталсан юм. Уг төслийн эхний ээлжийн 400 ширхэг зөөврийн компьютерыг ийнхүү багш нар хүлээн авлаа.

Энэ тухай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: Цаашид уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж дүүргийн багш нарыг зөөврийн компьютерээр хангана гээд “Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр багш, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ялгааг арилгах зорилгоор олон талт ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна” гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%