Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА.

2023-08-30

     Өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “Дезерет” Олон улсын энэрлийн байгууллагатай хамтран хичээлийн шинэ жилийг угтан дүүргийн харьяа сургуулиудын 1-3 дугаар ангийн нийт 126 сурагчдад хичээлийн хэрэглэлийн багцыг гардуулан өглөө.

           Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат цүнх, дэвтэр, үзэг, харандаа, усны сав зэрэг 16 нэр төрлийн өдөр тутмын хичээлд хэрэгтэй бүхнийг багтаасан багцыг хүүхдүүдэд гардуулан өгч, сурлагын өндөр амжилт гаргаж, эх орондоо хэрэгтэй хүмүүс болохыг хүсэн ерөөлөө.

              ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%