Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Чингэлтэй дүүргийн ХАЙРХАН ХӨГЖЛИЙН ТӨВ дээр байгууллага хамт олны бүх төрлийн спортын арга хэмжээ, тоглолт урлагийн болон үзэсгэлэн, фестиваль хүлээн авдаг бөгөөд бусад үед иргэд гэр бүлээрээ ирж чөлөөтэй агаарлан, амарч, хүүхдүүдээ дугуй унуулах, эрүүл

2023-08-25

Нийслэлийн иргэдээ эрүүл агаарт, тохилог орчинд спортоор хичээллэх, агаарлах талаар гэгээлэг, эерэг сайхан мэдээг түгээж байгаа unuudur.mn website , эрч хүчтэй цоглог сэтгүүлч Aluungua Otgonbayar, зураглаач Пи Жи нартаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Чингэлтэй дүүргийн ХАЙРХАН ХӨГЖЛИЙН ТӨВ дээр байгууллага хамт олны бүх төрлийн спортын арга хэмжээ, тоглолт урлагийн болон үзэсгэлэн, фестиваль хүлээн авдаг бөгөөд бусад үед иргэд гэр бүлээрээ ирж чөлөөтэй агаарлан, амарч, хүүхдүүдээ дугуй унуулах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр ашиглагддаг.
Эрхэм байгууллага хамт олон, та бүхнийг эрүүл агаар, тохилог цэвэр орчинд:
⚽️ Хөлбөмбөгийн талбай
- 800-2000 хүн хүлээн авах чадалтай, буухиа, гольф, гэх мэт олныг хамарсан том талбайд хийгдэж болох бүх төрлийн спортын тэмцээн, уралдаан, үзэсгэлэн, шоу фестиваль арга хэмжээг байгууллага, хамт олон эрүүл агаарт зохион байгуулах боломжтой.
🏀 Задгай сагсны талбай
- 100-300 хүн хүлээн авах чадалтай, 3х3 гэх мэт байгууллага хамт олон эрүүл агаарт бүх төрлийн спорт тэмцээн зохион байгуулах болмжтой.
🏐 Задгай гар бөмбөг, волейболын талбай
- 100-300 хүн хүлээн авах чадалтай, байгууллага хамт олон эрүүл агаарт бүх төрлийн спорт тэмцээн зохион байгуулах болмжтой.
🏸🪇 Задгай газрын болон агаарын теннисийн талбай
- 100-300 хүн хүлээн авах чадалтай, газрын теннис, агаарын теннис гэх мэт байгууллага хамт олон эрүүл агаарт бүх төрлийн спорт тэмцээн зохион байгуулах болмжтой.
🏀🏐⚽️ Спорт заал
- 100-200 хүн хүлээн авах чадалтай, бүх төрлийн заалны спорт, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой.
💃🏻🕺🏻Урлаг заал
- 100-150 хүн хүлээн авах чадалтай, бүжиг, дууны болон байгууллага хамт олны сургалт, хэлэлцүүлэг, уулзалт хүлээн авах боломжтой.
📣 Задгай театр
- 250-400 хүн хүлээн авах чадалтай, open mic дуу, нийтийн бүжиг, сургалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн гэх мэт бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой
тус тус заал, талбайгаа маш боломжийн үнээр түрээслэн бүх төрлийн спорт, хурал, сургалт болон бусад арга хэмжээ зохион байгуулахыг урьж байна.
Хайрхан хөгжлийн төвийн хөлбөмбөгийн талбай өдөр бүр:
08:00-20:00 цагуудад,
Спорт заал өдөр бүр:
10:00-24:00 цаг хүртэл ажиллаж байна.
Та бүхэн https://ezaal.mn/ -ээр цагаа сонгоод заалаа захиалах боломжтой.
Байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулах болон дэлгэрэнгүй мэдээллийг 9997-4573 дугаараас лавлаж үйлчлүүлнэ үү.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхит
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%