Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023-08-21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид БНХАУ-ын Манжуур хотын Намын хорооны дарга Юй Вэйдүн болон албаны төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулж, хоорондын найрамдалт харилцааны харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгууллаа.
Тус санамж бичиг нь хоёр талын ард түмний хоорондын харилцааг бэхжүүлэх, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлдвэрлэл, хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбаруудад олон талт хамтын ажиллагааг зохион байгуулж, үр ашигтай хамтран ажиллахад чиглэнэ.
Түүнчлэн талууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, бүс нутгийн онцлог шинж чанартай бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зорилгоор бараа бүтээгдэхүүн худалдаалах “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвийг Манжуур хотод нээх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%