Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ҮЕР УСНЫ ГАМШИГТ ӨРТСӨН АЙЛ ӨРХҮҮДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-08-16

2023 оны 08 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд үер усны гамшигт өртсөн Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд хүнсний тусламжийн багц 60, өргөө цагаан гэр 2-ыг хүлээлгэн өглөө.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Мөнхбат үер усны гамшгийн улмаас хохирол амссан иргэдийн тулгамдаж буй бэрхшээл, санал хүсэлтийг хүлээн авч, сайхан сэтгэлээр тусламж үзүүлж буй хүмүүнлэгийн байгууллагуудад иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Тус хүнсний тусламжийн багцыг “Дэзэрэт” Олон улсын энэрлийн байгууллагаас үер усны гамшигт өртсөн хороодын нийт 60 айл өрхөд хандивлалаа.

Харин өргөө цагаан гэрийг Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо, “Need you Onlus” ТББ-тай хамтран дүүргийн 13, 24 дүгээр хорооны өрх толгойлсон, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус тус хүлээлгэн өглөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%