Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-08-15

Өнөөдөр /2023.08.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны 7 дугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
1. Хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн 07 дугаар сарын урамшуулал
2. Чингэлтэй дүүргийн ЕБ-ийн 5, 50, 24, 49, 61, 139 дүгээр сургуулиудад “Монголын цахилгаан холбоо” ХК-аас санаачлан хийж хэрэгжүүлж байгаа “Итгэлтэй утас” бүтээгдэхүүн үйлчилгээг суурилуулах
3. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэгийн дотор орчны хяналтын камерыг суурилуулах
4. Чингэлтэй дүүргийн 2023 оны 07 дугаар сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга болон цаг үеийн бусад асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%