Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭРГҮҮТЭЙ ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2023-07-21

Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Өөртөө Засах Чэжү Мужийн 12 дахь удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд дарга, Санхүүгийн төлөвлөлтийн хорооны дарга Ян Ён-Ман тэргүүтэй ИТХ-ын Байгаль орчин, хот төлөвлөлтийн хороо, Соёл, аялал жуулчлал, спортын хороо, Хөдөө аж ахуй, тариалан, эдийн засгийн хороо, Боловсролын асуудал хариуцсан хорооны Төлөөлөгчид, Соовипо хотын Иргэний танхимын төлөөлөл, албан хаагчид Чингэлтэй дүүрэгт айлчлан ирлээ.
Энэхүү уулзалтаар талууд цаашид соёл, боловсрол, спорт, хөдөө аж ахуй, хог хаягдлын менежмент, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн туршлага судлах, дүүргийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, улирлын чанартай ажлын байранд ажиллах хүчний асуудал зэрэг олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын Төлөөлөгчид оролцож хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чингэлтэй дүүрэг хоорондын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, цаашид олон салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%