Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ӨСВӨРИЙН АВРАГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-23

Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөл, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Өсвөрийн аврагч бүлгийн гишүүдийг мэргэжлийн заавар, зөвлөмжөөр хангах чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн дарга Д.Мөнхбат нээж, зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Ч.Болормаа, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг нар оролцлоо.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн дарга Б.Мөнхбат: Гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, туслан дэмжих ажилд дэмжлэг үзүүлж, сургууль хамт олноо манлайлан сайн дураараа нэгдсэн өсвөрийн аврагч хүүхдүүдэд талархал дэвшүүлж, цаашид Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлөөс тус бүлгийг чадавхжуулах, дадлагажуулахад анхаарал хандуулан хамтран ажиллахаа илэрхийллээ.

Гамшиг, осол, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий өсвөрийн аврагч бүлэг дүүргийн ерөнхий боловсролын сургууль бүрд байгуулагдаж, 140 гаруй хүүхэд сайн дураараа эвлэлдэн нэгдлээ.

Хурлын Ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%